Өндөр нас, хавдрын үсэрхийлэл эсвэл мэс заслын эрсдэл их байгаагаас шалтгаалан уламжлалт хагалгаа хийлгэх боломжгүй хавдартай өвчтөнүүдийн хувьд бага инвазив эмчилгээ нь илүү тохиромжтой бөгөөд үр дүнтэй хувилбар болдог. Уламжлалт мэс засал, хими болон туяа эмчилгээтэй харьцуулахад бага инвазив эмчилгээ нь хурдан нөхөн сэргэх, эмчилгээний хугацаа богино байх зэрэг давуу талтай. Энэ нь хавдрын эсийн тархалтыг сааруулж, хими болон туяа эмчилгээнд түгээмэл тохиолддог бөөлжих, дотор муухайрах зэрэг гаж нөлөөнөөс зайлсхийх боломжийг олгодог.
Гуанжоу Фуда хавдар судлалын эмнэлэг нь үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх үйлчилгээг санал болгож байна (эмнэлэг нь БНХАУ-ын Гуанжоу хотод байрладаг).Байгуулагдсан 20 гаруй жилийн хугацаандаа олон улсын хэдэн арван мянган өвчтөнд эмчилгээний шинэ боломж, гарцыг нээж өгөөд байна.
Крио-абляци эмчилгээ (CSA) нь хавдрыг устгах орчин үеийн чухал технологи юм. Үндсэн зарчим нь хавдрын эд эсийг -160°C-аас доош хэмд хурдан хөлдөөж, дараа нь эргэн дулаацуулах замаар хавдрын эсийг усгүйжүүлж, хагалах үйлчилгээ үзүүлдэг. Мөн хавдрын тэжээгч судаснуудыг гэмтээснээр хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, хавдрын эсийг үхүүлдэг байна...Дэлгэрэнгүй>>

Нано хутга систем нь эргэшгүй цахилгаан цооролт (IRE) технологид суурилсан хавдрын абляци хийх дулааны бус, бага инвазив шинэ арга юм. Богино хугацааны өндөр хүчдэлийн цахилгаан импульс өгснөөр хавдрын эсийн мембраны хоёр давхарт липид бүтцийг устгадаг. ...Дэлгэрэнгүй>>

Олон тооны дархлаа эмчилгээний аргуудыг нэг хосолсон дархлаа эмчилгээний горимд нэгтгэснээр даамжирсан буюу үсэрхийлсэн хорт хавдартай өвчтөнүүдийн эмчилгээ нь амьд үлдэх хугацааг мэдэгдэхүйц уртасгаж, өвчин дахин давтагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх эсвэл бууруулах боломжтой. ...Дэлгэрэнгүй>>

Энэ нь лазераар идэвхждэг фотохимийн урвал юм. Фотосенсибилизаторыг судсаар тарихад хавдрын эдүүд түүнийг их хэмжээгээр шингээж авдаг бол эрүүл эдүүд маш бага шингээдэг. Тусгай лазераар хавдрыг шарж, хавдрын эсүүдийг задалж үхүүлдэг. ...Дэлгэрэнгүй>>

Артерийн катетер нь хими эмчилгээний эмийг цусны судсаар дамжуулан хавдар руу шууд нэвтрүүлэх боломжийг олгодог. Системийн цусны эргэлтийг тойрч гарснаар энэ арга нь хими эмчилгээтэй холбоотой хортой гаж нөлөөнөөс зайлсхийдэг; энэ нь зөвхөн хавдрын доторх эмийн концентрацийг нэмэгдүүлээд зогсохгүй тунг бууруулах боломжийг олгодог бөгөөд ингэснээр сөрөг нөлөөллийг багасгадаг. ...Дэлгэрэнгүй>>

Дотуур туяа эмчилгээ эмчилгээнд хагас задралын хугацаа нь 60 хоног байдаг иод-125-ыг ихэвчлэн ашигладаг. Бага радиустай гамма туяа ялгаруулж, иод-125-ыг хавдар руу шууд нэвтрүүлснээр хорт хавдрын эсийг устгах урт хугацааны нарийн боловсруулалт хийдэг. ...Дэлгэрэнгүй>>

Мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээ,бай эмчилгээ, радио давтамжит абляци, химийн абляци, стент суулгах эмчилгээ, уламжлалт Хятад анагаах ухаан,Хятад эм тан, үнэмлэхүй этанол тарилга, судасжилтын эсрэг эмчилгээ
Нано-хутга, Крио-абляци, бичил судасны интервенцийн эмчилгээ,бичил бөмбөлгөн интервенцийн эмчилгээ, дтуур туяа эмчилгээ, гэрэл идэвхжүүлэх эмчилгээ, хавсарсан дархлаа эмчилгээ, богино долгионы абляци эмчилгээ, бичил долгионы халаах эмчилгээ, озон эмчилгээ








Мэс засал, туяа эмчилгээ, хими эмчилгээ,бай эмчилгээ, радио давтамжит абляци, химийн абляци, стент суулгах эмчилгээ, уламжлалт Хятад анагаах ухаан,Хятад эм тан, үнэмлэхүй этанол тарилга, судасжилтын эсрэг эмчилгээ
Буцаж эргэшгүй электропораци (нано-хутга), крио мэс заслын абляци, бичил судасны интервенцийн эмчилгээ,бичил бөмбөлгөн интервенцийн эмчилгээ, дтуур туяа эмчилгээ(Brachytherapy), гэрэл идэвхжүүлэх эмчилгээ, хавсарсан дархлаа эмчилгээ, богино долгионы абляци эмчилгээ, бичил долгионы халаах эмчилгээ, озон эмчилгээ
Манай давуу талууд:
1.Дэлхийн тэргүүлэгч технологи: Жинань их сургуулийн харьяа Фуда хавдар судлалын эмнэлэг нь хавдрын бага инвазив эмчилгээний салбарт дэлхийн анхдагчдын нэг юм. Бид уламжлалт нээлттэй мэс засал, туяа болон хими эмчилгээнээс илүүтэйгээр бага инвазив аргыг голчилдог. Одоогоор манай эмнэлэгт хийгдэж буй крио-абляци болон нано-хутга эмчилгээний тоо хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт жагсаж байна.
2.Олон улсын туршлага: Хожуу шатны хавдрын эмчилгээний арвин туршлагатай. Манай эмнэлэг дотоод, гадаадын олон шагналыг хүртсэн бөгөөд дэлхийн 100 гаруй улс орноос өвчтөнүүд ирж эмчлүүлдэг.
3.Хувь хүнд чиглэсэн үйлчилгээ: Өвчтөн бүрт зориулсан орчуулгын үйлчилгээ, онгоцны буудлаас тосох, хүргэх үйлчилгээ болон олон улсын хоолны цэсээр хангадаг.

Казахстанаас гаралтай Зөвлөлтийн академич асан

Оросын Иркутск хотын нэгэн эмэгтэй

Оросоос ирсэн Татьяна

Казахстанаас ирсэн Никита
(Зурагт харагдаж буй олон улсын өвчтөнүүдийн хөргийг тэдний албан ёсны зөвшөөрлийн дагуу үзүүлж байна).
Гуанжоу Фуда хавдар судлалын эмнэлэг нь Гуандун мужийн Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн комиссын шууд харьяа, гуравдугаар шатны А зэрэглэлийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг юм. Мөн Гуандун муждаа олон улсын JCI магадлан итгэмжлэл авсан анхны хавдрын төрөлжсөн эмнэлэг юм. 2010 онд улсын хэмжээний клиник хавдар судлалын төрөлжсөн эмнэлгээр шалгарсан.Олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн хувьд Фуда нь "Хавдартай өвчтөнүүдийг урт хугацаанд, амьдралын чанартай амьдрах боломжийг олгох" гэсэн өвөрмөц үзэл баримтлалыг баримталдаг. Үүний тулд нано-хутга, крио мэс засал, иод-125 үр суулгах зэрэг дэлхийн хамгийн дэвшилтэт бага инвазив технологиудыг ашиглан дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хавдартай өвчтөнүүдэд тусламж үзүүлж байна.