Хөхний хөнөөл багатай бичил мэс засал (Mammotome)_Гуанжоу Фуда хавдар судлалын эмнэлгийн Монгол хэл дээрх албан ёсны цахим хуудас
  • ҮНЭГҮЙ
    ЗӨВЛӨГӨӨ
  • ЭМЧИЛГЭЭНИЙ
    ТАНИЛЦУУЛГА
  • ЭМЧ
    МЭРГЭЖИЛТЭН
  • ЭМЧИЛГЭЭНИЙ
    ТОХИОЛДЛУУД
ГЛАВНАЯ / ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА БАРИЛ

Хөхний хөнөөл багатай бичил мэс засал (Mammotome)

None

Date:2023-07-11Author:NoneFrom:FUDA

  

    Хөхний хөнөөл багатай бичил мэс засал нь хөхний эдийн шинжилгээ (биопси) авах орчин үеийн бага хүрцэт технологи бөгөөд эргэлдэгч зүсэгч хутга болон вакуум соруулах  насосоос бүрдэнэ. Энэхүү систем нь сэжигтэй голомтыг нэг хатгалтаар олон удаа зүсэж авах боломжтой бөгөөд эмгэг судлалын (патологийн) дээжийг бүрэн цуглуулснаар хөхний хорт хавдрыг эрт үед нь оношлох баттай үндэслэл болдог.

1994 онд зохион бүтээгдсэнээс хойш энэхүү систем нь бага хүрцэт, мэс заслын дараах сорвигүй гоо сайхны давуу тал болон эмчилгээний өндөр үр дүнгээрээ дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн. Одоогийн байдлаар дараах өвчнүүдийг оношлох, эмчлэхэд өргөнөөр ашиглаж байна.

  

baih14_170726.png

  

Давуу тал

• Нарийн байршил тогтоох

Бодит цагийн хэт авиан удирдамж болон нарийн байршил тогтоох систем нь 2 мм-  ийн жижиг болон гүн байрлалтай голомтуудыг бүрэн авах боломжтой бөгөөд        ингэснээр эрт илрүүлэх, эрт оношлох, эрт эмчлэх боломжийг бүрдүүлдэг. Уламжлалт нээлттэй мэс засалд зөвхөн том, өнгөц голомтуудыг авах боломжтой байдаг бөгөөд  жижиг, гүн голомтуудыг зөвхөн эмнэлзүйн хяналтанд үлдээдэг нь оношилгоо,        эмчилгээг хойшлуулахад хүргэдэг.

• Гоо сайхан, бага инвазив

Зүсэлт маш жижиг, ердөө 2-5 мм орчим бөгөөд мэс заслын дараа сорви үлдэхгүй,   оёдол тавих шаардлагагүй. Олон тооны голомтыг нэг зүсэлтээр авах боломжтой     бөгөөд өвчтөний шарх бага, эдгэрэлт хурдан байдаг.

Илүү аюулгүй

Хэт авиан удирдамж дор хатгалтын зүүг голомт руу оруулж, сэнс хэлбэрээр зүсэж   голомтыг бүрэн авснаар мэс заслын хугацааг хэмнэж, мэс заслын үеийн цус алдалтыг үр дүнтэй хянадаг. Бүх үйл ажиллагаанд зөвхөн нэг удаа хатгалт хийдэг бөгөөд олон хатгалтаас үүдэн хавдар тасрах эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлыг хангадаг.

• Оношилгоо үнэн зөв

Макмотом нь их хэмжээний эдийн дээж авах боломжтой бөгөөд дээжийн хэмжээ нь уламжлалт хатгалтаас 8 дахин их байдаг тул эмгэг судлалын шинжилгээний хуурамч сөрөг гарах магадлалыг эрс бууруулдаг.

• Хурдан бөгөөд тохиромжтой

Нэг голомтын мэс засал ойролцоогоор 10-20 минут шаардагдах бөгөөд хүндрэл гарах магадлал бага, өвдөлт хөнгөн байдаг тул өвчтөнүүд мэс заслын дараа хэвийн        хөдөлгөөн хийх боломжтой.  

baih14_178326.jpg


baih14_507853.jpg


  

Заалт

• Голчлон 2мм-3.5см хэмжээтэй хөхний хоргүй хавдар, зангилаа, фиброаденома,      хоргүй филлоид хавдар, сувгийн доторх папиллома, хөхний фиброкистоз өөрчлөлт,   хавдар төст гиперплазийн зангилаа, тэмтрэгдэхгүй уйланхай, бичил шохойжилт, олон голомтот өөрчлөлт зэргийг эмчлэхэд ашигладаг.

• Хөхний хавдартай байж болзошгүй бөгөөд нэмэлт биопси хийх шаардлагатай      хөхний зангилаа.

  

baih14_450996.jpg


baih14_201231.jpg


связанное видео
  • Хөхний булчирхайн хорт хавдаргүй хавдрын үеийн хөнөөл багатай эргэлтэт зүслэг ....

МЕТОДЫ ЛЕЧЕНИЯ
  • ФУДА-гийн хорт хавдартай тэмцэгч дайчны 14 жи..
  • Энэтхэг офицерын сэтгэл хөдөлгөм түүх: Төгсгө..
  • Элэгний хорт хавдраар шаналж буй тэрээр амьдр..
  • Бичил долгионы өндөр хэмийн абляци нь хавдрыг..
  • Хонг Конгоос ирсэн хорт хавдартай өвчтөн эх г..
  • Эцгийнхээ сүүлчийн хүслийг биелүүлэхийн тулд ..
  • Малайзийн дуучин Линь Инчжигийн хорт хавдарта..