Дотуур туяа эмчилгээ (Brachytherapy)_Гуанжоу Фуда хавдар судлалын эмнэлгийн Монгол хэл дээрх албан ёсны цахим хуудас
  • ҮНЭГҮЙ
    ЗӨВЛӨГӨӨ
  • ЭМЧИЛГЭЭНИЙ
    ТАНИЛЦУУЛГА
  • ЭМЧ
    МЭРГЭЖИЛТЭН
  • ЭМЧИЛГЭЭНИЙ
    ТОХИОЛДЛУУД
ГЛАВНАЯ / ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА БАРИЛ

Дотуур туяа эмчилгээ (Brachytherapy)

None

Date:2020-01-19Author:NoneFrom:FUDA

  

  

Иод-125 үртсэн эмчилгээ (Iodine-125 Seed Therapy)

Иод-125 үртсэн эмчилгээ нь хорт хавдрын голомтод цацраг идэвхт үртсийг хэсэг     газрын суулгах замаар эмчилдэг дотуур туяа эмчилгээний (Brachytherapy) нэг төрөл юм. Энэ нь хорт хавдрын эсрэг өндөр үр дүнтэй, бага хүрцэт технологид тооцогддог. Ихэвчлэн 59 хоногийн хагас задралын хугацаатай Иод-125 үртсийг ашигладаг. Энэхүү үртсийг ЭХО эсвэл КТ (CT)-ийн хяналтан дор арьсан дээгүүр (бага хүрцэт аргаар) эсвэл мэс заслын явцад хавдрын дотор, мөн хавдарт өртөж болзошгүй эд эс, тунгалгийн зангилаа руу суулгадаг.

Иод нь задрах явцдаа богино зайн гамма туяа ялгаруулж, хавдрын эсүүдийг тасралтгүй, зогсолтгүй шарж устгадаг. Ингэхдээ хавдрын эсийн хуваагдлын бүх үе  шатанд болон хүчилтөрөгчийн дутагдалтай эсүүдэд нөлөөлж, хавдрын дахилт, үсэрхийллээс үр дүнтэй сэргийлдэг.

Эмчилгээний явц

Эмчилгээний өмнө хавдрын хэмжээ, байрлал, орчмын эрхтнүүдийн байдлыг ЭХО-гоор нарийн хэмждэг. Мэс заслын өмнө өвчтөнд шаардлагатай үртсийн тоо, суулгах байрлалыг КТ эсвэл МРТ-ийн зураглал дээр тулгуурлан компьютерээр 3D хэмжээст төлөвлөгөө (TPS) гаргаж нарийн тооцно.

Эмчилгээг ихэвчлэн хэсгийн мэдээ алдуулалттай хийх ба ЭХО-ийн тусламжтайгаар   зүүг хавдар дотор нарийн чиглүүлэн оруулна. Хавдрын хэмжээнээс хамаарч 20-оос 100 ширхэг үртсийг суулгадаг. ЭХО-ийн хяналт нь үртсүүдийг төлөвлөгөөний дагуу  хамгийн өндөр нарийвчлалтай байрлуулах боломжийг олгодог.

 

Давуу тал

Дотуур туяа эмчилгээ нь бичил мэс заслын хэсэг газрын эмчилгээ бөгөөд арьсаар хатгалт хийж гүйцэтгэх боломжтой тул бүх биеийг цацрагт өртүүлэхгүй.  Уламжлалт туяа эмчилгээтэй харьцуулахад холбогдох гаж нөлөө нь хамаагүй бага байдаг. Биед суулгасан үр нь өвчтөн өөрөө болон эргэн тойрны хүмүүст ямар ч хор хөнөөл учруулдаггүй.

Эмчилгээний заалт

Түрүү булчирхай, зөөлөн эдийн саркома, тархины глиома, хөх, нойр булчирхай, элэг, толгой хүзүү, умайн хүзүү, өндгөвч, бамбай булчирхай болон тунгалгийн булчирхайн үсэрхийлсэн хавдрын үед үндсэн болон туслах эмчилгээ болгон ашиглана. Ихэвчлэн Крио-абляци эмчилгээтэй хавсарч хийгддэг.

Дараах тохиолдолд нэн тохиромжтой:

1. Анхдагч хавдар эсвэл хими, туяа эмчилгээнд тэсвэртэй хавдрын үед (жишээ нь: түрүү булчирхайн хавдар) эрхтний үйл ажиллагааг хадгалж, хавдрыг дарангуйлах;

2. Чухал эрхтэн болон үйл ажиллагааг нь хамгаалах шаардлагатай хэсэгт байрласан хавдар (жишээ нь: тархины гүнд байрласан хавдар);

3. Мэс засал хийлгэхээс татгалзсан тохиолдолд (жишээ нь: бамбай булчирхай, умайн хүзүүний хавдар);

4. Хавдрын үсэрхийллийн замыг хаах, дахилтаас сэргийлэх зорилгоор урьдчилан сэргийлэх суулгац болгон ашиглах;

5. Мэс заслын дараах тусгаарлагдсан үсэрхийлсэн голомтууд;

6. Биеийн байдал болон байрлалаас шалтгаалж мэс засал хийх боломжгүй хавдрууд (жишээ нь: элэгний аварга хавдар, хамрын залгиурын хавдар);

7. Гадна туяа эмчилгээний үр дүн муу, тун хангалтгүй байсан үед нэмэлт эмчилгээ болгон ашиглах;

8. Хавдрын хожуу шатны хөнгөвчлөх эмчилгээнд хавдрыг хянах, өвдөлт намдаах зорилгоор.  

fuda19_270415.png

  

fuda19_862914.png

  

fuda19_770273.png

  

fuda19_847781.png

  

fuda19_336445.png

  

fuda19_862799.png


  

fuda19_275204.png


связанное видео
  • Элэгний үсэрхийллийн брахитерапи эмчилгээ....

МЕТОДЫ ЛЕЧЕНИЯ
  • ФУДА-гийн хорт хавдартай тэмцэгч дайчны 14 жи..
  • Энэтхэг офицерын сэтгэл хөдөлгөм түүх: Төгсгө..
  • Элэгний хорт хавдраар шаналж буй тэрээр амьдр..
  • Бичил долгионы өндөр хэмийн абляци нь хавдрыг..
  • Хонг Конгоос ирсэн хорт хавдартай өвчтөн эх г..
  • Эцгийнхээ сүүлчийн хүслийг биелүүлэхийн тулд ..
  • Малайзийн дуучин Линь Инчжигийн хорт хавдарта..