Крио-абляци эмчилгээ (Cryosurgical Ablation, CSA)_Гуанжоу Фуда хавдар судлалын эмнэлгийн Монгол хэл дээрх албан ёсны цахим хуудас
  • ҮНЭГҮЙ
    ЗӨВЛӨГӨӨ
  • ЭМЧИЛГЭЭНИЙ
    ТАНИЛЦУУЛГА
  • ЭМЧ
    МЭРГЭЖИЛТЭН
  • ЭМЧИЛГЭЭНИЙ
    ТОХИОЛДЛУУД
ГЛАВНАЯ / ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА БАРИЛ

Крио-абляци эмчилгээ (Cryosurgical Ablation, CSA)

None

Date:2020-01-16Author:NoneFrom:FUDA

  

  

Криоабляци эмчилгээ (CSA) нь хавдрыг устгах орчин үеийн чухал технологи юм. Үндсэн зарчим нь хавдрын эд эсийг -160°C-аас доош хэмд хурдан хөлдөөж, дараа нь эргэн дулаацуулах замаар хавдрын эсийг усгүйжүүлж, хагалах үйлчилгээ үзүүлдэг. Мөн хавдрын тэжээгч судаснуудыг гэмтээснээр хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, хавдрын эсийг үхүүлдэг байна. Хөлдөөлтийн дараа биед үлдсэн хавдрын үхэжсэн эдүүд нь антиген болж, организмын хавдрын эсрэг дархлааны урвалыг идэвхжүүлдэг. Хөлдөөсөн хавдрын эсүүд хими болон туяа эмчилгээнд илүү мэдрэг болдог тул эдгээр эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг давуу талтай.

Эмчилгээний явц

Крио эмчилгээг мэс заслын явцад, дурангийн тусламжтайгаар эсвэл арьсан дээгүүр хатгалт хийх замаар гүйцэтгэдэг. Хамгийн түгээмэл нь арьсан дээгүүр хатгах арга бөгөөд хэт авиан оношилгоо (ЭХО) эсвэл КТ (CT) аппаратын хяналтан дор хөлдөөгч зүүг (зонд) хавдар руу чиглүүлэн оруулна.

1. Хөлдөөх үе: Аргон хийг шахаж хавдрын доторх температурыг огцом бууруулна.

2. Дулаацуулах үе: Гели хийг шахаж мөсөн бөмбөлгийг эргэн дулаацуулна.

Энэхүү "хөлдөөх – дулаацуулах" үйлдлийг дор хаяж 2 мөчлөг (цикл) давтана.

Хагалгааг ихэвчлэн ерөнхий мэдээ алдуулалттай хийх ба ЭХО эсвэл КТ-ийн тусламжтайгаар хатгалтын явцыг цаг тухайд нь хянадаг. Аргон хийн тусламжтайгаар 15 секундын дотор хавдрыг -140°C-аас -170°C хүртэл хөлдөөж, 15-20 минут байлгасны дараа Гели хийгээр 3-5 минутын дотор +20°C-аас +40°C хүртэл огцом халаана. Хөлдөөлт нь хавдрыг бүхэлд нь, мөн түүний эргэн тойрон дахь 5-10 мм эрүүл эдийг хамрах хүртэл үргэлжилнэ. Том хэмжээний хавдарт олон тооны зүү зэрэг ашигладаг. Энэхүү халуун, хүйтэн ээлжлэх арга нь хавдрын эдийг үр дүнтэй устгадаг. Хамгийн гол нь Аргон-Гели хутганы хөлдөөх болон халаах үйлчилгээ нь зөвхөн зүүний үзүүр хэсэгт төвлөрдөг тул зүү орсон зам дахь бусад эрүүл эдийг гэмтээдэггүй.

Давуу талууд

1. Бие даасан эмчилгээ: Хавдрыг бага хүрцэт аргаар эмчлэх бие даасан арга бөгөөд мэс засал, хими, туяа эмчилгээтэй хавсарч болно.

2. Тархалтыг зогсоох: Мэс засалтай хавсарч хэрэглэснээр хавдрыг авах үед эсүүд үсэрхийлэх эрсдэлийг бууруулна.

3. Бага хүрцэт: Ердийн мэс засалтай харьцуулахад эрүүл эдийг бага гэмтээдэг, шарх багатай, олон удаа давтан хийх боломжтой.

4. Хурдан нөхөн төлжилт: Хөлдөөсөн эдийг биеэс гадагшлуулж авах шаардлагагүй тул цус алдалт бага, хагалгааны хугацаа богино, өвчтөн хурдан тэнхэрнэ.

5. Нарийн зүү: Хөлдөөгч зүү нь маш нарийн (1.4-2 мм) тул өвчтөнд ирэх ачаалал бага.

6. Гаж нөлөөгүй: Хими болон туяа эмчилгээнд илэрдэг хордлогын гаж нөлөө илрэхгүй.

7. Өргөн хүрээний хэрэглээ: Бараг бүх төрлийн цуллаг хавдарт тохиромжтой. Том хэмжээний (5 см-ээс дээш) болон олон тооны хавдрыг эмчлэх боломжтой. Судас гэмтээх эрсдэл бага тул мэс засал хийх боломжгүй том судастай ойр байрласан хавдрыг ч эмчилж болно.

8. Дархлаа дэмжих: Хавдрыг устгахаас гадна биеийн дархлааг идэвхжүүлж, хөлдөөгөөгүй хэсэг дэх үсэрхийлсэн хавдрыг устгахад тусална.

9. Хавсарсан нөлөө: Хими, туяа эмчилгээний тунг багасгаж, эмчилгээний хугацааг богиносгон, гаж нөлөөг бууруулахын зэрэгцээ хавдрын даялтыг сааруулна.

Эмчилгээний заалт (Тохирох хавдрууд)

Бараг бүх төрлийн цуллаг хавдрын үед тохирго жишээлбэл:Элэгний хавдарУушгины хавдарБөөрний хавдарӨндгөвчний хавдарТөвөнхийн хавдарТөмсөгний хавдарУмайн болон үтрээний хавдарНойр булчирхайн хавдарХөхний хавдарЯсны хорт   хавдарТүрүү булчирхайн хавдарМеланома (Арьсны хавдар)Толгой, хүзүүний       хавдарЗөөлөн эдийн хавдрууд болон бусад хорт ба хоргүй хавдрууд.

fuda16_831679.png


  Доктор Ню Лижи болон түүний крио мэс заслын судалгааны баг  

fuda16_496780.png


  Доктор Ню Лижи Италид Олон улсын хөлдөөх нийгэмлэгийн ерөнхийлөгч доктор Франко болон Испани эмч Педро нарт крио мэс заслын аргыг үзүүлэв.

  

fuda16_871357.png


  Доктор Ню Лижи, доктор Франко, доктор Лю Жэнпин нар Индонезид крио мэс заслын үзүүлбэр үзүүлжээ.

  

fuda16_340765.png


  Олон улсын крио мэс заслын нийгэмлэг нь Фуда эмнэлэгт Ази, Номхон далайн крио мэс заслын сургалтын төвийг байгуулсан.

  

fuda16_973239.png


  Крио хадгалалтын 14 дэх олон улсын бага хурлын үеэр Фудагаас ирсэн Сюй Кэчэн, Ню Лижи нар Дэлхийн крио эмчилгээний тусгай хувь нэмрийн шагнал хүртлээ.

  

fuda16_447524.png


fuda16_151506.png


  Доктор Ню Лижи Японы 36 дахь удаагийн Криогенийн Анагаах Ухааны Олон Улсын Бага Хурлаас Ерөнхийлөгчийн шагнал хүртлээ.


связанное видео
  • Амны хөндийн хавдрын үеийн аргон-гелийн криоабляци эмчилгээний явц....

  • Элэгний фиброзон капсулын хавдрын криоабляци эмчилгээ....

  • Хөхний булчирхайн хавдрын криоабляци эмчилгээ....

  • Төвийн байрлалтай уушгины хорт хавдрын криоабляци эмчилгээ....

  • БНХАУ-ын иргэн 83 настай эрэгтэй, уушгины зангилаанд криоабляци эмчилгээ болон биопсийн шинжилгээ хийлгэсэн....

  • Өнөөдөр бид уушгины явц удаантай лимфома өвчтэй 69 настай эрэгтэй өвчтөнд криоабляци эмчилгээ хийж байна....

  • Хөхний хорт хавдар нь цээжний зүүн хана руу үсэрхийлсэн өвчтөн...

  • Франц улсын иргэн, өндгөвчний хорт хавдартай хатагтай М....

МЕТОДЫ ЛЕЧЕНИЯ
  • ФУДА-гийн хорт хавдартай тэмцэгч дайчны 14 жи..
  • Энэтхэг офицерын сэтгэл хөдөлгөм түүх: Төгсгө..
  • Элэгний хорт хавдраар шаналж буй тэрээр амьдр..
  • Бичил долгионы өндөр хэмийн абляци нь хавдрыг..
  • Хонг Конгоос ирсэн хорт хавдартай өвчтөн эх г..
  • Эцгийнхээ сүүлчийн хүслийг биелүүлэхийн тулд ..
  • Малайзийн дуучин Линь Инчжигийн хорт хавдарта..