Фуда хавдрын эмнэлгийн төлөөлөгчид Дэлхийн крио эмчилгээний эрдэм шинжилгээний хуралд оролцов.
None
Date:2020-01-19Author:From:FUDA
2019.09.04~2019.09.05-ны өдрүүдэд зохион байгуулагчийн урилгаар Фуда хавдрын эмнэлгийн хүндэт ерөнхийлөгч, Олон улсын крио эмчилгээний нийгэмлэгийн ерөнхийлөгч асан, профессор Сюй Кэчэн, Фуда эмнэлгийн ерөнхий эмчийн орлогч, Олон улсын крио эмчилгээний нийгэмлэгийн Гүйцэтгэх хорооны гишүүн, профессор Ню Лижи, Фуда эмнэлгийн ерөнхий эмчийн орлогч, профессор Му Фэн нар Дэлхийн крио эмчилгээний 20 дугаар эрдэм шинжилгээний хурал болон Дэлхийн крио эмчилгээний нийгэмлэгийн удирдлага солигдох 21 дүгээр чуулганд оролцов. Тус хуралд Хятад, АНУ, Герман, Орос, Япон зэрэг 10 гаруй орны 100 гаруй шинжээчид оролцлоо. Бага хурал нь сэдэвчилсэн илтгэл, мэргэжилтнүүдийн лекц, эмчилгээний тохиолдлын хэлэлцүүлэг зэрэг олон хэсгээс бүрдсэн бөгөөд манай эмнэлгийн төлөөлөгчид Фуда хавдрын эмнэлгийн крио эмчилгээний чиглэлээр хийсэн шинжлэх ухааны судалгааны үр дүнгээсээ хуваалцсан юм.


Сюй Кэчэн, Ню Лижи, Сяо Юеюн, Ли Чэнли, Ван Хунву нарын зэрэг Хятадын арав гаруй профессор гайхалтай илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Илтгэлүүдийн агуулга нь крио эмчилгээний клиник судалгаа, суурь судалгаа, дүрслэлийн хяналт дорх эмчилгээ, дурангийн эмчилгээ болон өнөөгийн олны анхааралд буй крио-иммунотерпийн судалгааг хамарч байлаа. Тэд Хятад улсын интервенциональ эмчилгээний хүч чадлыг дэлхий дахинд амжилттай харуулж чадлаа.
Дэлхийн крио эмчилгээний нийгэмлэгийн удирдлага солигдох 21 дүгээр чуулган орон нутгийн цагаар 9 дүгээр сарын 5-ны 13:00 цагт боллоо. Санал хураалтын үр дүнд Жинань их сургуулийн Фуда хавдрын эмнэлгийн хүндэт ерөнхийлөгч Сюй Кэчэн хүндэт ерөнхийлөгчөөр сонгогдов. Азийн крио эмчилгээний нийгэмлэгийн ерөнхийлөгч асан, Хятадын Ардын чөлөөлөх армийн Ерөнхий эмнэлгийн Анагаах ухааны нэгдүгээр төвийн профессор Сяо Юеюн Дэлхийн крио эмчилгээний нийгэмлэгийн 21 дэх ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Азийн крио эмчилгээний нийгэмлэгийн одоогийн дарга, Шаньдун мужийн Анагаах ухааны дүрслэлийн хүрээлэнгийн профессор Ли Чэнли болон Азийн крио эмчилгээний нийгэмлэгийн дэд дарга, Жинань их сургуулийн Фуда хавдрын эмнэлгийн профессор Ню Лижи нар Дэлхийн крио эмчилгээний 21 дүгээр зөвлөлийн Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогдлоо. Азийн крио эмчилгээний нийгэмлэгийн дэд дарга, Яаралтай тусламжийн эмнэлгийн профессор Ван Хунву болон Азийн крио эмчилгээний нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Лю Либао нар Дэлхийн крио эмчилгээний 21 дүгээр нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нараар сонгогдов.
Дэлхийн крио эмчилгээний нийгэмлэгийн удирдлага солигдох 21 дүгээр чуулганы дараах эрдэм шинжилгээний лекцүүд.

Фуда хавдрын эмнэлгийн хүндэт ерөнхийлөгч, Олон улсын крио эмчилгээний нийгэмлэгийн ерөнхийлөгч асан, профессор Сюй Кэчэн тусгай лекц уншлаа.

Олон улсын крио эмчилгээний нийгэмлэгийн ерөнхийлөгч асан, профессор Николай Н. Корпан тусгай лекц уншлаа.

Дэлхийн крио эмчилгээний 20 дугаар нийгэмлэгийн ерөнхийлөгч, профессор Масаси Ватанабе тусгай лекц уншлаа.

Дэлхийн крио эмчилгээний нийгэмлэгийн 21 дэх ерөнхийлөгчөөр сонгогдсон Хятадын Ардын чөлөөлөх армийн Анагаах ухааны нэгдүгээр төвийн профессор Сяо Юеюн тусгай лекц уншлаа.

Индонезийн профессор Труджа Барлян тусгай лекц уншлаа.

Фуда хавдрын эмнэлгийн ерөнхий эмчийн орлогч, профессор Ню Лижи тусгай лекц уншлаа.

Яаралтай тусламжийн эмнэлгийн профессор Ло Линфэй тусгай лекц уншлаа.

Нийслэлийн Анагаах ухааны их сургуулийн харьяа Бээжин хотын Юань эмнэлгийн профессор Юань Чуньван тусгай лекц уншлаа.




Хурлын талбар дээр

Хятад мэргэжилтнүүдийн хамтын зураг

Дэлхийн крио эмчилгээний 20 дугаар эрдэм шинжилгээний хурал орон нутгийн цагаар 9 дүгээр сарын 5-ны орой амжилттай өндөрлөлөө. 2021 онд Бээжин хотод (Хятад улс) зохион байгуулагдах Дэлхийн крио эмчилгээний 21 дүгээр эрдэм шинжилгээний хуралд амжилт хүсье!





