Зэн Зун-юань_Гуанжоу Фуда хавдар судлалын эмнэлгийн Монгол хэл дээрх албан ёсны цахим хуудас
  • ҮНЭГҮЙ
    ЗӨВЛӨГӨӨ
  • ЭМЧИЛГЭЭНИЙ
    ТАНИЛЦУУЛГА
  • ЭМЧ
    МЭРГЭЖИЛТЭН
  • ЭМЧИЛГЭЭНИЙ
    ТОХИОЛДЛУУД
ГЛАВНАЯ / ЭМЧ НАР БА ШИНЖЭЭЧИД

Зэн Зун-юань

Z

Date:2019-12-24Author:NoneFrom:FUDA

  2. Зэн  Зун-юань (Zeng Zongyuan) –Профессор, Докторын зөвлөх багш


zzy2.jpg


  

Одоогийн байдлаар манай эмнэлгийн Хүндэт ерөнхийлөгч, Толгой, хүзүүний хавдрын төвийн ахлах шинжээчээр ажиллаж байна. Чжуншань анагаах ухааны коллежийг (одоогийн Чжуншань их сургууль) Анагаах ухааны чиглэлээр төгссөн. Хавдар судлалын эмнэлзүй болон эрдэм шинжилгээний салбарт 40-50 гаруй жил ажилласан бөгөөд толгой, хүзүүний хавдрын оношилгоо, эмчилгээний чиглэлээр гүнзгий мэдлэг, туршлагатай. Тэрээр төвөнхийн хорт хавдар, амны хөндийн хорт хавдрын оношилгоо, эмчилгээгээр мэргэшсэн бөгөөд салбартаа "Цус алдалтгүй"  мэс заслын мэргэжилтэн хэмээн алдаршжээ.

  Түүний өөрийн зохиосон "Тасалдалтай бүслүүр зангилаа" болон "Матрас хэлбэрийн гинжин хэрээс зангилаа"  аргууд нь мэс заслын үеийн цус алдалтыг үр дүнтэйгээр багасгаж эсвэл бүрмөсөн сэргийлдэг. Эдгээр аргуудыг мэдрэлийн ширхэглэг хавдар , төвөнхийн хорт хавдар, бамбай булчирхайн хавдар, чихний орчмын булчирхайн хавдар, нүүр хүзүүний судасны хавдар зэрэг мэс засалд ашиглаж, өндөр үр дүн үзүүлээд байна.

     Түүний удирдсан толгой, хүзүүний хавдрын мэс заслын баг нь бага зүсэлттэй эмчилгээг голлон гүйцэтгэдэг. Үүнд: нано хутгаар хайлуулах , Криоабляци , бичил судасны интервенци эмчилгээ, фотодинамик эмчилгээ, Иод-125 бөөмийн ойрын туяа эмчилгээ зэрэг дэвшилтэт технологиудыг ашиглан өндөр үр дүнд хүрч байна.

Шагнал урамшуулал

• Төв болон өмнөд бүсийн их сургуулиудын хэвлэлийн газрын "Шилдэг сурах бичиг" нэгдүгээр байрын шагнал.

• 1999 оны Гуандун мужийн Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн хоёрдугаар байрын шагнал болон их сургуулийн түвшний олон тооны эрдэм шинжилгээний шагнал хүртсэн.

• БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Засгийн газрын тусгай тэтгэмж хүртэгч.

• 2010 онд Чжуншань их сургуулийн практик үйл ажиллагааны хамгийн дээд шагнал болох "Чжуншань их сургуулийн онцгой зүтгэлтэн" шагнал хүртсэн.

МЕТОДЫ ЛЕЧЕНИЯ
  • Нано-хутга эмчилгээ(NanoKnife System)..
  • Крио-абляци эмчилгээ (Cryosurgical Ablation, CSA..
  • Бичил бөмбөлөгт интервенци эмчилгээ..
  • Дотуур туяа эмчилгээ (Brachytherapy)..
  • Гэрэл идэвхжүүлэх эмчилгээ (PDT)..
  • Хөхний хөнөөл багатай бичил мэс засал (Mammotome..
  • Хавсарсан дархлаа эмчилгээ,CIC..
ИСТОРИИ ПАЦИЕНТОВ
  • 11 жил эмчлүүлээд үр дүнд хүрээгүй ч нэгэн бичлэ..
  • Малайзын хятад иргэн 13 жил хавдартай тэмцэж, ца..
  • 64 настай, Бруней улсын иргэн, нойр булчирхайн х..
  • ОХУ-ын иргэн, 60 настай Б. Гуай. Нойр булчирхайн..
  • Энэтхэгээс ирсэн, 63 настай, элэгний хорт хавдар..
связанное видео
  • There is no records.