Интервенцийн болон зорилтот эмчилгээг хавсарснаар 22 см хэмжээтэй савны саркомаг 80% жижгэрүүллээ
None
Date:2025-01-14Author:From:FUDA
Хунань мужийн оршин суугч Ван гуай хоёр жилийн өмнө хэвлий хэсэгтээ гарт баригдах үүсвэр байгааг анзаарчээ. Тэрээр найзаасаа асууж тодруулснаар энэ нь хэвийн бус шинж тэмдэг болохыг ухаарч, орон нутгийн эмнэлэгт хандсанаар хавдартай болохоо мэдсэн байна.
Орон нутгийн эмчийн зөвлөснөөр Ван гуай хавдар авахуулах мэс засалд оржээ. Хагалгааны дараах эдийн шинжилгээгээр савны судасны орчмын хучуур эст хавдар (ПЕКома - PEComa) гэсэн онош батлагдсан байна. Үүний дараа тэрээр хими эмчилгээний зургаан курс хийлгэж, биеийн байдал нь харьцангуй тогтвортой байв. Гэвч 2024 оны 3-р сард хэвлийн гялтангийн арын баруун хэсэгт зөөлөн эдийн шинэ үүсвэр илэрчээ. Хавдар томрохын хэрээр хэвлий нь томорч, КТ шинжилгээгээр хавдар үсэрхийлж, элэгний үүдэвч болон хэвлийн гялтангийн арын тунгалгийн зангилаануудад олон тооны үсэрхийлэл үүссэн байх магадлалтай гэж гарчээ.
Хагалгаанаас хойш нэг жил хүрэхгүй хугацаанд хавдар дахин сэргэж, үсэрхийлсэн нь Ван гуай болон түүний гэр бүлийнхэнд хүнд цохилт болов. Хавдрын хэмжээ том, мэс засал хийхэд төвөгтэй байсан тул дахин локал мэс засал хийсэн ч хавдрын зөвхөн хэсгийг л авч чадаж, бүрэн авах боломжгүй байв. Хагалгааны дараа ердөө хагас сарын дотор хавдар дахин 15 см орчим болж томорчээ. Энэ удаагийн мэс засал нь хавдрын шинж чанарыг тодорхой болгосон бөгөөд энэ нь хорт чанартай ПЕКома байв. Хавдрын даамжрал нь Ван-д ханиалгах, амьсгал давчдах, бөөлжих, өвдөх зэрэг байнгын шинж тэмдгүүдийг үүсгэж, түүний бие махбод болон сэтгэл санааны эрүүл мэндэд ноцтой нөлөөлж эхэлжээ.

Ван гуай болон түүний нөхөр бууж өгөлгүй төрөлжсөн хавдрын эмнэлэг хайсаар 2024 оны 7-р сард Үндэсний клиникийн хавдрын эмнэлэг болох "Фуда"-д ханджээ. Эмнэлэгт ирэх үед Ван гуай хоол идэж чадахгүй, идсэн даруйдаа бөөлжиж байв. Тодруулагчтай КТ шинжилгээгээр хавдар 22 см хүртэл томорч, хэвлийг дарж, ходоодны хөндийг нарийсгасан болох нь тогтоогджээ.
Зургадугаар тасгийн дэд захирал, доктор Ли Хунмэй нөхцөл байдлыг үнэлж, яаралтай олон талт багийн зөвлөгөөн (MDT) товлосон байна. Өмнө нь хоёр удаа хагалгаанд орсон боловч хавдар дахин дахисан, хэмжээ нь хэтэрхий том байсан тул үндсэн мэс засал хийх боломжгүй гэж үзжээ. Иймд өвчтөн болон түүний гэр бүлийнхэнтэй зөвлөлдсөний үндсэн дээр хэвлийн гялтангийн арын хавдрыг устгах интервенцийн эмчилгээг зорилтот эмчилгээтэй (таргетная терапия) хавсран хийх төлөвлөгөө боловсруулсан байна.



Ажилбарын явцад дижитал хасах ангиографи (DSA) ашиглан хавдар нь цусан хангамж сайтай, элэг рүү тархсан болохыг илрүүлжээ. Интервенцийн тасгийн дэд захирал, доктор Ян Цинфэн хавдрын гол цусан хангамж элэгний артериас ирж байгааг тогтоов. Тэрээр DSA-ийн тусламжтайгаар хавдрын үндсэн судаснууд болох элэгний зүүн, дунд, баруун артериудыг тусгай эмболизацийн бодисоор бөглөж, гуяны артериар дамжуулан катетерээр артерийн хими-эмболизаци (TACE) хийжээ. Энэхүү эмчилгээ нь хавдарт очих шим тэжээлийг хааж, хавдрын эсүүдийг "өлсгөлөн" байдалд оруулж устгах зорилготой байв.

Эхний курсын дараа Ван гуайн дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг мэдэгдэхүйц сайжирсан байна. Хоёр дахь курсын дараах дүрс оношилгоогоор хавдрын хэмжээ жижгэрч, олон тооны үхжил үүссэн нь харагдсан бөгөөд ходоодны хөндийн байдал аажмаар хэвийн болжээ. "Мэс засалтай харьцуулахад интервенцийн эмчилгээ нь хамаагүй хялбар юм" гэж Ван гуай сэтгэгдлээ хуваалцсан байна.
2024 оны 12-р сарын эх гэхэд дөрвөн курсын дараах хяналтын шинжилгээгээр хавдар ойролцоогоор 80%-иар жижгэрсэн болох нь тогтоогджээ. Бөөлжих, дотор муухайрах зовуурь бүрэн арилж, Ван гуай 5 кг жин нэмсэн байна. Одоо тэрээр зорилтот эмчилгээний эмээ ууж, тогтмол хяналтанд байгаа бөгөөд энгийн амьдралаар амьдарч, чөлөөт цагаараа хөзөр тоглож, хүүхдээ асран, амьдралдаа маш сэтгэл хангалуун байна.
- Нано-хутга эмчилгээ(NanoKnife System)..
- Крио-абляци эмчилгээ (Cryosurgical Ablation, CSA..
- Бичил бөмбөлөгт интервенци эмчилгээ..
- Дотуур туяа эмчилгээ (Brachytherapy)..
- Гэрэл идэвхжүүлэх эмчилгээ (PDT)..
- Хөхний хөнөөл багатай бичил мэс засал (Mammotome..
- Хавсарсан дархлаа эмчилгээ,CIC..
-
There is no records.





